images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ТӨВ ЕВРОПЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ПРАНВЕРА КАСТРАТИТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-12-04

6

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Төв Европын Чөлөөт худалдааны хэлэлцээр (CEFTA)-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын захирал Др.Пранвера Кастратитэй 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзав.

Уулзалтаар Төв Европын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн асуудлаар санал солилцов. Ялангуяа, худалдааг хөнгөвчлөх, гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг Европын Холбооны шаардлагад нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.