ЭСЯ 2025 оны 11 дүгээр сарын 26-ны бүх нийтээр амрах баярын өдөр ажиллахгүй
Элчин сайдын яамны консулын үйлчилгээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойн баярын өдрөөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт ажиллахгүй болно.