“АРДЧИЛЛЫН ДЭЛХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН”-ИЙН ТАНИЛЦУУЛГАД ОРОЛЦОВ
Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн /International IDEA/-ээс Европын парламентын төв байранд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Ардчиллын дэлхийн төлөв байдлын тайлан”-ийн танилцуулгад Элчин сайд Л.Болд оролцов.
Энэхүү танилцуулгын үеэр Элчин сайд Л.Болд Европын парламентын гишүүн, тус парламентын Хууль эрх зүйн Байнгын хороо, Иргэний эрх чөлөө, шударга ёс, дотоод хэргийн Байнгын хорооны гишүүн Д. Смишектэй товч уулзаж, санал, мэдээлэл солилцлоо.
Дэлхийн ардчиллын төлөв байдал (GSoD)-ын 2025 оны тайланд дэлхийн ардчилсан засаглалд тулгарч буй сорилтууд болон дэлхий дахинаа явагдаж буй шилжилт хөдөлгөөн ардчилал болон ардчилсан институцэд хэрхэн нөлөөлж буй зэрэг олон асуудлуудыг тусгажээ.