images

Элчин сайд Л.Болд гэрэл зургийн үзэсгэлэнгийн танилцуулгыг хийлээ.

ЭСЯ-ны мэдээ

2025-11-10

13

Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд 2025 оны 11 дугаар сарын 6-ны өдөр тус элчин сайдын яаманд “Япон улсын эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын Монгол Улсад хийсэн түүхэн айлчлал”-ын гэрэл зургийн үзэсгэлэнгийн танилцуулгыг хийлээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Япон Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд Миками Масахиро уригдан оролцлоо.

Үзэсгэлэн нь Япон, Монгол хоёр улсын найрамдалт харилцааны түүхэн гэрэл зураг, архивын баримтаар дамжуулан харуулах зорилготой юм.

Энэхүү үзэсгэлэн нь 2025 оны 11 дугаар сарын 29-нөөс 12 дугаар сарын 6-ны өдөр хүртэл Брюссель дэх Япон Улсын Элчин сайдын яаманд олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.