images

Элчин сайд Л.Болд баяр хүргэв

ЭСЯ-ны мэдээ

2025-11-10

15

Нидерландын Хаант Улсад 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болж өнгөрсөн парламентын (150 суудалтай) сонгуульд Роб Йеттен (Rob Jetten)-р удирдуулсан “Democrats 66 (D66)” нам үнэлэхүй амжилт үзүүлж, 26 суудал авсан нь тус намын хувьд түүхэн дээд үзүүлэлт боллоо. Монгол Улсаас Нидерландын Хаант улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд баяр хүргэж, мэндчилгээ илгээлээ. “Democrats 66” (D66) нь 1966 онд байгуулагдсан, Нидерландын төвийн либерал-ардчилсан улс төрийн нам юм. Боловсрол, тэгш боломж, уур амьсгалын өөрчлөлт, Европын нэгдлийг дэмжих бодлогоороо танигдсан нам бөгөөд одоогийн дарга Роб Йеттен нь ногоон хөгжлийн болон шинэ үеийн улс төрийн төлөөлөл юм. Тэдний гол уриа “Het kan wel” (Боломжтой) ирээдүйд итгэх, бодит өөрчлөлт хийх үзэл санааг илэрхийлж буй аж.