images

“Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бенилюксийн улсууд хоорондын хэлэлцээр”-ийг Люксембургийн Их Гүнт Улс соёрхон батлав.

Embassy news

2025-10-23

18

Монгол Улс болон Бенилюксийн улсууд хооронд Брюссель хотноо 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бенилюксийн улсууд хоорондын хэлэлцээр”-ийг Люксембургийн Их Гүнт Улс соёрхон батлав.

“Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бенилюксийн улсууд хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчид Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс болон Люксембургийн Их Гүнт Улсад 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болох бөгөөд Бенилюксийн орнууд төдийгүй Европын холбоотой хөгжүүлж буй түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, улмаар зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд чухал түлхэц болох юм.

Одоогоор тус хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх дотоодын процедурыг Монгол Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улс хангаад байгаа бөгөөд Бельгийн Хаант Улсын дотоодын процедур дууссаны дараа хэлэлцээр хүчин төгөлдөр болно.