images

Элчин сайд Л.Болд Нидерландын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2025-10-08

22

Нидерландын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Кристиан Реберген тус улсад хавсран суугаа Элчин сайд нарыг Брюссель хотноо 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд энэхүү арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.

Уг арга хэмжээний хүрээнд Нидерландын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Реберген тус улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, оролцогч Элчин сайд нартай гадаад бодлогын тулгамдсан асуудлын талаар санал солилцов.