images

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2025-10-06

19

Люксембургийн Ханхүү Гийомыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын үйл ажиллагаа болж буйтай холбогдуулан гадаад улсаас тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг Люксембург хотноо хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээнд Элчин сайд Л.Болд 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр оролцов.    

 Энэ үеэр Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Гийомд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилсан. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Завиер Беттэлтэй товч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар товч ярилцлаа. Талууд ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататган дээд, өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа  илэрхийлэв.   

Арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Клод Виселер, Сангийн сайд Г.Руф болон албан бусад хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал, мэдээлэл солилцож, холбогдох уулзалтуудыг зохион байгуулахаар тохиров.

Люксембургийн Их Гүн Гийом хаан ширээнд залрах тангараг өргөх ёслолын ажиллагааг Люксембург хотноо 2025 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Бельги, Нидерландын хааны гэр бүлийн гишүүд болон Европын парламент, Европын зөвлөл болон Франц, Германы төрийн тэргүүн нар уламжлал ёсоор оролцов.