images

Элчин сайд Л.Болд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-ны уламжлалт жилийн тайлангийн арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2025-10-06

16

Элчин сайд Л.Болд 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Брюссель хотод Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-ны уламжлалт жилийн тайлангийн арга хэмжээнд оролцов. Энэ үеэр Элчин сайд Л.Болд тус банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо-той уулзаж санал солилцсон бөгөөд Ерөнхийлөгч уулзалтын үеэр өнгөрсөн онд Монгол Улсад айлчлал хийсэн нь 2 талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болсон хэмээн онцлон хэлэв. EBRD нь Монгол Улсад эдийн засгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний дундаас: Цэций салхин цахилгаан станц – 50 МВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл юм. Мөн жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрүүд – EBRD болон Европын Холбооны хамтын ажиллагаагаар МҮЧБ-үүдэд санхүүгийн баталгаа олгох, залуу бизнес эрхлэгчдэд өсөлтийн боломж бүрдүүлэх төсөл зэрэг нь онцлох ач холбогдолтой байна. Эдгээр төсөл, санаачилгууд нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулж байна.