Элчин сайд Л.Болд “Европын холбооны нийгмийн баримжаатай төрийн бодлогын ирээдүйн тухай хэлэлцүүлэг”-т оролцов.
Элчин сайд Л.Болд 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан “Европын холбооны нийгмийн баримжаатай төрийн бодлогын ирээдүйн тухай хэлэлцүүлэг”-т оролцов. Уг хэлэлцүүлэгт Европын Парламент, Европын Комисс, улс орнуудын болон бүс, мужийн төлөөлөл оролцож, нийгмийн бодлогын хөгжлийн чиг хандлага, ирээдүйн сорилт ба боломжуудын талаар санал солилцов.