images

Элчин сайд Л.Болд “Global Humane Society” /Дэлхийн Хүмүүнлэгийн Нийгэмлэг/-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Робин Р. Ганзерт (Ph.D.) болон тус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2025-10-02

41

Элчин сайд Л.Болд 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Global Humane Society” /Дэлхийн Хүмүүнлэгийн Нийгэмлэг/-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Робин Р. Ганзерт (Ph.D.) болон тус байгууллагын төлөөлөгчдийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, амьтдын эрх ашгийг хамгаалах, ялангуяа нэн ховордсон зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. Мөн амьтны халамж, тогтвортой аялал жуулчлалын олон улсын туршлага, стандартуудыг Монголд нутагшуулах боломжийн талаар ярилцав.

Элчин сайд Л.Болд Монгол орны байгаль орчны онцлог, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан амьтдын эрхийг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зөвхөн аялал жуулчлалын салбарын төдийгүй орон нутгийн иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжлийн чухал бүрэлдэхүүн болохыг онцолсон юм.

Тус байгууллага нь дэлхийн хэмжээнд амьтдын халамж, хамгааллыг дэмждэг тэргүүлэх байгууллага бөгөөд амьтдын эрхийг хамгаалах чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан “халамжийн стандарт, гэрчилгээжүүлэх (сертификац) хөтөлбөрүүд”-ийг хэрэгжүүлдэг.

Өнөөдөр тус байгууллага дэлхийн 50 гаруй оронд хамтын ажиллагаа өрнүүлж, 1.5 тэрбум гаруй амьтны амьдралд эерэг өөрчлөлт авчирсан гэж тайлагнадаг.

Тэдний олгодог “Humane Certified™” гэрчилгээ нь амьтдын халамжийг дээдэлсэн байгууллага, аж ахуй, амьтны хүрээлэн, аквариум, аялал жуулчлалын компаниудад олгогддог байна.