images

Элчин сайд Л.Болд Брюссель хот дахь Эгмонтын ордонд Саблоны Дипломат Харилцааны Хүрээлэнгээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2025-10-01

37

Элчин сайд Л.Болд 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Брюссель хот дахь Эгмонтын ордонд Саблоны Дипломат Харилцааны Хүрээлэнгээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцов.

Уг арга хэмжээний хүрээнд Бельгийн Гадаад хэргийн сайд Максим Прево тус улсын гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, оролцогч Элчин сайд нартай гадаад бодлогын тулгамдсан асуудлын талаар санал солилцов.

Мөн төлөөлөгчид хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.