images

Элчин сайд Л.Болд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалыг хүлээн авч уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2025-10-01

40

Элчин сайд Л.Болд 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Д.Батжаргал холбооны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, салбарын тулгамдсан асуудал болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Л.Болд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээрх санаачилгыг бүх талаар дэмжихээ илэрхийлж, БеНиЛюксийн орнуудаас туршлага судлах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.