images

Элчин сайд Л. Болд Gala of Excellence арга хэмжээнд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2025-10-01

38

Элчин сайд Л. Болд 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Global Summit on Women in AgTech & Bio”-буюу Хөдөө аж ахуйн салбарт манлайлагч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулганы хүрээнд зохиогдсон шилдэг эмэгтэй манлайлагчдыг алдаршуулах Gala of Excellence арга хэмжээнд оролцов.

Энэхүү арга хэмжээ Бельги улсын Антуан хотын байгалийн зохистой хөгжлийн цогцолбор болох Your Nature Resort-д болж, “Feeding the World through Organic and Technological Innovation” буюу "Дэлхий дахины хүнсний хэрэгцээг зохистой технилогийн дэвшлээр хангах нь" уриан дор дэлхий даяарх эмэгтэй удирдагчид, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, инновацийн төлөөлөгчид чууллаа.

Тус арга хэмжээний үеэр Элчин сайд Л. Болд тус форумыг ивээлдээ авч зохион байгуулсан Эрхэм дээд Хунтайж Шарль де Линь болон Эрхэм дээд Хунтайж Эдуар де Линь-Ла Тремойль нартай уулзаж, экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх туршлагыг харилцан судалж, хамтран ажиллах талаар санал солилцов.