images

Элчин сайд Л.Болд Туркийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын холбооны байнгын төлөөлөгч ноён Халук Нурай-тай уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2025-10-01

42

Элчин сайд Л.Болд 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Бельги улсын Брюссель хотноо Туркийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын холбоо (TOBB), мөн Туркийн Эдийн засгийн хөгжлийн сангийн (Economic Development Foundation – İKV) байнгын төлөөлөгч ноён Халук Нурай-тай уулзлаа.

Тус уулзалтаар Европ тивд Турк Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа туршлагын талаар мэдээлэл өгөв. Мөн Европ дахь Монголын бизнесийн зөвлөлтэй хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Ноён Халук Нурай Монгол, Турк хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, Европ дахь хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр бүх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн талууд ойрын хугацаанд харилцан хэрэгжүүлж болох тодорхой санаачилгыг судалж, цаашид бодит ажил болгон хөгжүүлэхээр тохиролцов.