Элчин сайд Л.Болд Ирээдүй Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов
Элчин сайд Л.Болд 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Антверпен хотод үйл ажиллагаа явуулдаг “Ирээдүй” монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцов. Тус сургууль нь энэ жил 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Бельгийн Хаант Улс дахь ууган Монгол сургууль юм. Элчин сайд сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэлэв. Улмаар захирал У.Нэргүйн хамтаар тус сургуулийн багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Энэ жилээс Ирээдүй сургуулийн бяцхан сурагчид тэдэнд тусгайлан зориулсан Монгол шагайн харвааны хэрэгсэлтэй болж байгаа нь онцлог байв.