images

Элчин сайд Л.Болд Бельги дэх Япончуудын холбооны тэргүүн, Сумитома Бенелюксийн захирал ноён Нобору Огасаг хүлээн авч уулзлаа.

ЭСЯ-ны мэдээ

2025-09-23

59

Элчин сайд Л.Болд 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бельги дэх Япончуудын холбооны тэргүүн, Сумитома Бенелюксийн захирал ноён Нобору Огасаг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Бельгийн Хаант Улсад ажиллаж амьдарч буй хоёр орны иргэд, аж ахуйн нэгжийн хооронд туршлага солилцох цаашлаад харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санал солилцов. Элчин сайд Л.Болд энэ онд Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн айлчлал нь түүхэн ач холбогдолтой байсныг тэмдэглэв.