images

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Холбооны Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер де Рувертэй уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2025-09-22

39

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Холбооны Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер де Рувертэй 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Антверпен хотод уулзав.

Уулзалтаар Элчин сайд Л.Болд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг уламжилж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг ярилцав. Ялангуяа, Бельги-Монголын Парламентын бүлэг байгуулах замаар Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Виз болон Агаарын харилцааны тухай хэлэлцээрүүдийг батлахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг хөндөв.

Питер де Рувер нь Бельги Улсад оршин сууж буй хамгийн олон монголчуудтай Антверпен мужаас сонгогдсон бөгөөд Бельги Улс дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлын талаар онцгойлон ярилцав.