ЭЛЧИН САЙД Л.БОЛД БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА, ГАДААД ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМНЫ ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ БИРЖИТ СТИВЕНСТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Л.Болд Бельгийн Гадаад харилцаа, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Хоёр талын харилцаа хариуцсан Ерөнхий захирал хатагтай Биржит Стивенстэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2026 онд тохиохтой холбогдуулан дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх боломж, хоёр улсын иргэд хоорондын солилцоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн баримт бичгүүдийг соёрхон баталж хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах талаар ярилцав.
Түүнчлэн, удахгүй Улаанбаатар хотноо болох Монгол-Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форумтай холбоотой мэдээллийг танилцуулж, бельгийн талаас идэвхтэй оролцохыг хүсэхийн сацуу НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.