images

Элчин сайд Л.Болд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Бельгийн Хаант Улс, Европын Холбооны дэргэд суугаа Элчин сайд Маргулан Баймухан уулзав

ЭСЯ-ны мэдээ

2022-11-23

231

Элчин сайд Л.Болд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Бельгийн Хаант Улс, Европын Холбооны дэргэд суугаа Элчин сайд Маргулан Баймуханыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, үндсэн хуулийн шинэчлэлийн үйл явц, өнгөрсөн ням гарагт явагдсан тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл солилцов.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй юм.