images

БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ҮНДЭСНИЙ БАЯРТ ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-07-21

41

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын үндэсний баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр оролцов.

Энэ үеэр Бельгийн Хаант Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дө Рувер, Сенатын танхимын дарга Винсент дю Блондель нарт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Максим Превод Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тус тус уламжлав. Мөн Элчин сайд Бельгийн Цог Жавхлант Хаан Филипптийн ажлын албаны дарга, Дээд шүүхийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар зарим мэдээлэл солилцов.

Мөн тэрээр Үндэсний баярын арга хэмжээнд зориулсан цэргийн ёслолыг жагсаалыг хүндэт зочны суудлаас бусад орны Элчин сайд нарын хамтаар үзэж сонирхов.