Бельгийн Хаант Улсын Фландерс мужын засгийн газар Брюссель хотноо Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийг Фландерсын өдрийг тохиолдуулан хүлээн авч уулзалт хийлээ.
Бельгийн Хаант Улсын Фландерс мужын засгийн газар Брюссель хотноо Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийг Фландерсын өдрийг тохиолдуулан хүлээн авч уулзалт хийлээ.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд оролцож, Фландерс мужийн Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайд ноён Маттиас Дипендале, Фландрын Гадаад хэрэг, гадаад худалдааны агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жюли Байненс, Фландрын экспорт, хөрөнгө оруулалтын агентлагийн Гүйцэтгэх захирал ноён Петер ДеМюнтер нартай уулзаж хоёр талын хамтын ажилгааны талаар санал солилцлоо.
Фландрс нь Бельгийн нийт хүн амын 58 хувийг эзэлдэг бөгөөд хамгийн их хүн амтай бүс нутаг юм. Эдийн засгийн хувьд тус бүс нь улсын нийт ДНБ-ний 59 орчим хувийг бүрдүүлдэг. Үйлчилгээний салбар зонхилсон ба Европын хамгийн том боомтуудын нэг болох Антверпийн боомт нь экспорт, импортын төв болж, бүс нутгийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг байна.