images

Бенилюксийн Холбоо болон Төв Азийн орнууд болон Монголын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдэвт ажил хэргийн уулзалт тус холбооны төв байранд боллоо

ЭСЯ-ны мэдээ

2025-07-21

37

Бенилюксийн Холбоо болон Төв Азийн орнууд болон Монголын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдэвт ажил хэргийн уулзалт тус холбооны төв байранд боллоо

2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Гүнт Улсаас бүрдэх Бенилюксийн эдийн засгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Франс Уикерс болон тус холбооны удирдлагууд Бенилюкс болон Төв Азийн орнууд болон Монгол улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Төв Азийн болон Монгол Улсаас суугаа Элчин сайд нартай уулзалт хийлээ.

Тус уулзалтыг Монгол Улсаас Бенилюксийн орнууд дахь хавсран суугаа Элчин сайд Л.Болд санаачлан зохион байгуулсан бөгөөд Тажикистан, Туркменистан, Узбекистан, Киргиз улсын Элчин сайд нар оролцож, бүс нутгуудын хамтын ажиллагааг олон талт түвшинд өргөжүүлэх, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, тогтвортой хөгжил зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.