images

Европын Холбооны болон Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо болсон Монголчуудын анхдугаар наадмын зохион байгуулагчид ажлаа дүгнэн хуралдлаа.

ЭСЯ-ны мэдээ

2025-07-21

40

Европын Холбооны болон Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо болсон Монголчуудын анхдугаар наадмын зохион байгуулагчид ажлаа дүгнэн хуралдлаа.

2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотод байрлах Монгол Улсын Элчин сайдын яаманд тус улсад зохион байгуулагдсан монголчуудын анхдугаар наадмын зохион байгуулагчид хуралдаж, ажлаа дүгнэлээ.

Наадмыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн бус байгууллагууд болон сайн дурын ажилтнуудад талархлын батламж, дурсгалын зүйл гардуулсан бөгөөд энэ үеэр тэдний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэв.

Тухайлбал, Бельги дэх Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл, “Бөхийн Сэр-Очир холбоо”, Бельги дэх Оюутан, Залуучуудын холбоо зэрэг байгууллагууд наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эдгээр байгууллагад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Эзэн Чингис хааны эш хөрөг болон дурсгалын зүйлсийг гардуулан өгсөн нь тэдний зүтгэлийг хүндэтгэсний илэрхийлэл байлаа.