images

“THE HU” ХАМТЛАГ БРЮССЕЛЬ ХОТНОО ТОГЛОЛТОО ХИЙВ

ЭСЯ-ны мэдээ

2022-11-23

174

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тоглолтоо амжилттай хийсэн “THE HU” хамтлаг болон хамтлагийн продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондог нарыг хүлээн авч уулзав.

Тус хамтлаг тоглолтоо Брюссель хотын хамгийн алдартай бөгөөд амьд тоглолт зохион байгуулдаг “Ancienne Belgique” концертын зааланд хийлээ. Монголын үндэсний болон орчин үеийн урлагийг олон улсын түвшинд сурталчилж яваа тус хамтлагийн тоглолтыг ЭСЯ-ны урилгаар Европын холбоо болон Бельгийн холбогдох албаны хүмүүс үзэж сонирхсон бөгөөд Монголын ард түмний дахин давтагдашгүй урлагийн гайхамшгийг үзэгчдэд танилцуулж, эх орноо сурталчилсан сайхан арга хэмжээ боллоо.