images

Люксембургийн Их Гүнт Улсын үндэсний баярыг тохиолдуулан Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг Их Гүн Хенри болон Люксембург хотын дарга нар хүлээн авч уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2025-06-24

20

Люксембургийн Их Гүнт Улсын үндэсний баярыг тохиолдуулан Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг Их Гүн Хенри болон Люксембург хотын дарга нар 2025 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд хүлээн авч уулзав.

 Элчин сайд Л.Болд энэ үеэр Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн сайд Завиер Беттел, тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Клауд Виселер нартай товч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж буй талаар мэдээлж, урилга гардуулав.

Монгол Улс болон Бенелюксийн улсууд хооронд гарын үсэг зурсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр” хүчин төгөлдөр болох люксембургийн дотоодын процедур дуусч, хэлэлцээрийг ойрын хугацаанд соёрхон батлахаар ажиллаж буйг айлын тал мэдээлэв.