Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогдсонд баяр хүргэж, Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фриденээс захидал ирүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогдсонд баяр хүргэж, Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фриденээс ирүүлсэн захидлын хувийг тус улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас тус ЭСЯ-нд ирүүлээд байна.
Монгол Улс, Люксембург хооронд дипломат харилцаа тогтоосны тогтоосны 50 жилийн ой ирэх 2026 онд тохиож буй тул хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататган зохих түвшинд тэмдэглэн өнгөрүүлэхээр талууд ярилцаж байгаа болно.