Элчин сайд Л.Болд ЕХ-ны гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Паола Пампалони тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Элчин сайд Л.Болд ЕХ-ны гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Паола Пампалони тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд цаг үеийн болон хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Монгол Улс, Европбн Холбооны түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд хамтарсан хорооны хуралдаанууд зохион байгуулагддаг бөгөөд хамтарсан хорооны 23 дугаар хуралдаан, худалдаа эдийн засгийн дэд хороо, хүний эрхийн хуралдаан энэ оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.