Элчин сайд Л.Болд Бельгийн Германы хэлтэн Засгийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.
Элчин сайд Л.Болд 6-р сарын 18-ны өдөр Бельгийн Хаант Улсын Германы хэлтэн Хамтын нийгэмлэгийн Засгийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.
Энэхүү арга хэмжээний үер тус Хамтын Нийгэмлэгийн Засгийн газрын Ерөнхий сайд Оливер Пааш, Парламентийн Ерөнхийлөгч Патрисия Кройц-Вильвойе болон бусад өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Уг арга хэмжээ нь олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дипломат харилцааг гүнзгийрүүлэх зорилготой зохион байгуулагддаг бөгөөд Бельги болон Европын холбооны улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээний төлөөлөл өргөнөөр оролцлоо.