images

Элчин сайд Л.Болд Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын Гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвшигч Тийна Интелманнтай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2025-06-19

33

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын Гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвшигч Эстони Улсын ГХЯ-ны тусгай төлөөлөгч, Элчин сайд Тийна Интелманн /Tiina Intelmann/-тай  уулзаж, түүний мөрийн хөтөлбөр, ХЗХБ-ын өмнө тулгамдаж буй сорилтууд,  Монгол Улс - ХЗХБ-ын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлуудаар ярилцаж, санал солилцов.