ЭЛЧИН САЙД Л.БОЛД НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАРТИН БОСМАТАЙ УУЛЗАВ
Нидерландын Хаант Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Мартин Босма тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүндэтгэн албан уулзалт хийв. Элчин сайд Л.Болд уг арга хэмжээнд оролцох үеэр Парламентын дарга М.Босма болон дэд дарга Том ван дэр Лийтэй тус тус уулзаж, Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг уламжилж, улмаар хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Монгол Улсын Их Хуралд Монгол- Нидерландын парламентмйн бүлэг шинээр байгуулсан тухай мэдээг айлын тал талархан хүлээн авав.
Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Брюссель хотноо “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМ”-ыг 2025 оны 6 дугаар сарын 28-нд зохион байгуулж буй талаар мэдээлж, тэднийг оролцохыг хүсэв.