images

Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт дө Вэверээс тус улсад суугаа гадаад улсуудын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов

ЭСЯ-ны мэдээ

2025-06-06

20

Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт дө Вэверээс тус улсад суугаа гадаад улсуудын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Элчин сайд Л.Болд 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр оролцов.

Ерөнхий сайдын зүгээс байгуулагдаад удаагүй байгаа шинэ Засгийн газрынхаа гадаад бодлогын зорилтуудыг дэлгэрэнгүй танилцуулж үг хэлэв.

Энэ үеэр Элчин сайд Бельгийн Ерөнхий сайдтай товч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өгөв.