images

Элчин сайд Л.Болд Бельгийн ГХГХХХАЯ-ны Протоколын газрын дэд захирал Винсент Ремитэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2025-06-04

26

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Протоколын газрын дэд захирал Винсент Ремитэй 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Брюссель хотноо “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМ”-ыг 2025 оны 6 дугаар сарын 28-нд, Монгол Улсаас Европын орнуудад суугаа Өргөмжит консул нарын уулзалтыг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус тус зохион байгуулж буй талаар мэдээлж, тус улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйтай холбогдуулан Өргөмжит консул нарын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал, мэдээлэл солилцов. 

Дэд захирал В.Ремигийн зүгээс тус улсад суугаа Өргөмжит консул нар нь улс, төр, эдийн засаг, соёл, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буйд таатай байгаагаа илэрхийлсэн болно.