images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД БЕЛЬГИЙН ХОЛБООНЫ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН, ТӨРИЙН САЙД АНДРЕ ФЛАХАУТТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-11-18

271

Элчин сайд Л.Болд Бельгийн Холбооны парламентын гишүүн бөгөөд Төрийн сайд Ноён Андре Флахауттай Брюссель хотноо 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд тэмдэглэв.

Ноён Андре Флахаут нь Бельгийн Хаант Улсын эрх баригч эвсэл, Парламент дахь хамгийн олон суудал бүхий социалист намаас сонгогдсон бөгөөд 1999-2007 онд Батлан хамгаалахын сайд, 2014-2019 онд Сангийн сайд, 2010-2014 онд Парламентын даргаар тус тус ажиллаж байсан нэр хүнд бүхий гишүүдийн нэг юм.

Тэрээр Монгол Улс болон Бельгийн Хаант Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно.