Элчин сайд Л.Болд “Эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” сэдэвт дипломат форумд оролцлоо.
Элчин сайд Л.Болд 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Намюр мужийн захирагчийн газраас уламжлал болгон дөрөв дэх удаагаа зохион байгуулсан, “Эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” сэдэвт дипломат форумд оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Элчин сайд Л.Болд Намюр мужийн Захирагч ноён Дени Матэн, тус мужийн Консулын нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Магали Дюгардин нартай уулзаж, хоёр талын эдийн засаг, худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.