images

Монголын сурталчилгааны өдөрлөгийг зохион байгуулав

ЭСЯ-ны мэдээ

2022-11-17

122

Монгол Улс, Нидерландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Элчин сайд Л.Болд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаарх ярилцлага бүхий Бельгийн “Дипломатик Уорлд” сэтгүүлийн 69 дүгээр хэвлэл уншигчдын гарт хүрч буйтай холбогдуулан тус сэтгүүлийн редакцтай Элчин сайдын яам хамтран сурталчилгааны өдөрлөгийг 2022 оны 11 дүгээр сарын 15-нд зохион байгуулав. 

Тус арга хэмжээнд Бельги, Нидерланд, Армени, АНУ, АНЭУ, Балба, Беларусь, Гүрж, Гана, Зимбабве, Йордан, Казахстан, Киргиз, Лаос, Ливи, Малайз, Никарагуа, Нидерланд, Туркменистан, Суринам, Ямайка зэрэг Брюссель дэх дипломат корпусын 70 орчим төлөөлөгч, хэвлэл мэдээллийн зарим байгууллагын төлөөлөл оролцов.