images

Нидерландын Цог Жавхлант Хааны хүндэтгэлийн арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2025-05-15

17

Амстердам хотноо 2025 оны 5 дугаар сарын 12 нд болсон Нидерландын Цог Жавхлант Хааны тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүдийн хүндэтгэлийн арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.

Уг арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александрт болон Хатан Максима Зоррегүэта нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.

Тус арга хэмжээнд Нидерландын соёл, урлагийн салбарын нэрт зүтгэлтнүүд мөн уригдан оролцлоо.