images

Элчин сайд Л.Болд Фландерсын Тэнгисийн Судалгааны Хүрээлэн (VLIZ)-ийн үйл ажиллагаатай танилцав

ЭСЯ-ны мэдээ

2025-05-15

15

Элчин сайд Л.Болд Бельгийн Саблон дипломат хүрээлэнгийн урилгаар Фландерсын Тэнгисийн Судалгааны Хүрээлэн (VLIZ)-ийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээний хүрээнд VLIZ-ийн InnovOcean кампус болон Тэнгисийн Ажиглалтын Төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очин үзэж танилцлаа.

VLIZ-ийн Ерөнхийлөгч, Баруун Фландерсын захирагч Карл Декалуэвтай уулзан хамтын ажиллагааны талаар ярилцсан бөгөөд дараа нь дэлхийн тэнгисийн биологийн олон янз байдлын мэдээлэл, дата солилцоо, чадавх бэхжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудын танилцуулга, хөтөлбөрүүд мөн танилцуулагдав. Үүнд IOC-UNESCO-ийн IODE төсөл, EMODnet, Европын Тэнгисийн Зөвлөл (EMB) болон VLIZ-ийн өөрийн системүүд багтлаа.

Үүний дараа InnovOcean кампус болон Marine Station Oostende (MSO)-ийн лаборатори, тэнгисийн робот техник, судалгааны байгууламжуудтай танилцаж далайн шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, мэдээлэл солилцох чухал боломж болж өнгөрөв.