Элчин сайд Л.Болд өргөмжит консулаар томилогдсон Ян-Хэйн Лэйкманд баяр хүргэж, амжилт хүсэв.
Элчин сайд Л.Болд Монгол Улсаас Нидерландын Хаант Улсын Хойд Голланд, Өмнөд Голланд, Утрехт мужид суух Өргөмжит консул Ян-Хэйн Лэйкман-ыг Гааг дахь дипломат корпуст /05.13/ танилцуулав. Арга хэмжээнд Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Доминик Кухлинг болон албаны төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсын өргөмжит консул нь монгол иргэдийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, хоёр талын соёл, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй юм.
Элчин сайд Л.Болд өргөмжит консулаар томилогдсон Ян-Хэйн Лэйкманд баяр хүргэж, амжилт хүсэв.