images

Элчин сайд Л.Болд Клингендал академийн захирал, профессор Рон Тонд “Алтан гадас” одонг Гааг хотноо гардуулан өгөв.

ЭСЯ-ны мэдээ

2025-05-14

22

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын олон улсын харилцааны Клингендал академитай хамтран ажиллаж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан тус академийн захирал, профессор Рон Тоны Монгол Улс, Нидерландын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улсын залуу дипломатуудыг сургахад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонг шагнав.

Тэрээр тус академийн захирлаар ажиллахдаа Клингендал академи, Төв Ази болон Монгол Улсын бүсийн хамтын ажиллагааны төслийг санаачлан эхлүүлж, өдгөө Монгол Улсын 120 гаруй дипломатыг тэтгэлэгт хөтөлбөрөөр амжилттай суралцуулаад байна.

Элчин сайд Л.Болд Монгол Улсын төрийн дээд одон медаль Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж, Клингендал академид суралцан төгссөн манай залуу дипломатууд салбартаа үр бүтээлтэй ажиллаж буйг тэмдэглэв.

Профессор Рон Тон Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсанд талархал илэрхийлээд, уг хөтөлбөрийг 30 жилийн хугацаанд үр дүнтэй, тасралтгүй хэрэгжүүлж ирсэнээ онцлоод цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.