Элчин сайд Л.Болд ЕХ-ны Гадаад харилцааны албанаас “Европын өдөр”-т зориулсан өдөрлөгт оролцов.
Элчин сайд Л.Болд ЕХ-ны Гадаад харилцааны албанаас “Европын өдөр”-т зориулсан өдөрлөгт оролцов.
Өдөрлөгийн үеэр ЕХ-ны ГХА-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Mартинез-Карбонелл, Монголыг хариуцсан хэлтсийн дарга Доминик Портер нартай товч уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
Европын Холбоо нь 5 дугаар сарын 9-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд эдүгээ “Европын Өдөр”-ийг тохиолдуулан европын институт, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй танилцууллаа.