Элчин сайд Л.Болд ОУЭШ-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан газрын захирал Кристиан Ф. Мартай уулзлаа
Монгол Улсаас Нидерланд Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд 2025 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр Нидерландын Хаант Улсын Гааг хотод төвтэй Олон улсын эрүүгийн шүүхийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан газрын захирал Кристиан Ф. Мартай уулзлаа. Тус уулзалтын үеэр Монгол улсын дээд шүүх болон Олон улсын эрүүгийн шүүхийн хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд ойрын үед тус шүүхийн тамгын газарт Монгол улсаас дадлагажих ажилтан ажиллуулах, мөн Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай 2024 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар мэдээлэл солилцов.