Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсын Гадаад харилцааны яаманд ажиллав
Монгол Улсаас Нидерланд Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд 2025 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр Гааг хотод Нидерландын Хаант Улсын Гадаад харилцааны яаманд ажиллав. Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс Нидерландын Хаан Виллем-Александрт илгээсэн захидлыг уламжлан гардууллаа. Мөн энэ уулзалтаар хоёр талын талын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцов. Тухайлбал, Монгол улсаас НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (Committee on the Elimination of Discrimination Against Women /CEDAW/)-ний 2027-2030 оны гишүүний сонгуульд жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Дарьсүрэнгийн Амарсанааг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулав.