images

Элчин сайд Л.Болд эмгэнэл илэрхийлэв

ЭСЯ-ны мэдээ

2025-04-25

21

Элчин сайд Л.Болд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап лам Францис таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлж  Гэгээн Ширээт Улсаас Бельгийн Хаант улсад суугаа Элчин сайдын яамны эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

Пап Францис 2023 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь  Ромын Пап IV  Инносентийн элч Карпини 1246 онд ирснээс хойш 777 жилийн дараах анхны төрийн айлчлал болж, хоёр орны харилцааны түүхэнд  үлдэх онцгой чухал үйл явдал болсон билээ.