Элчин сайд Л.Болд "Харанга” хамтлагийнхныг хүлээн авч уулзав
Энэ жил байгуулагдсаныхаа 35 жилийн ойг тэмдэглэж байгаа "Харанга” хамтлаг Европын орнуудад хийж буй аялан тоглолтоо 2025 оны 4-р сарын 17-нд Бельги улсад амжилттай хийлээ. Энэ үеэр Элчин сайд Л.Болд хамтлагийн гишүүдийг хүлээн авч уулзан тэдний цаашдын уран бүтээлд амжилт хүсэж дараа тоглолтоо дэлхийн олон үндэсний соёлын төв болсон Брюссель хотноо хийж уран бүтээлээ толилуулах ерөөл дэвшүүллээ.