images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

ЭСЯ-ны мэдээ

2022-11-16

261

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын жолооны үнэмлэхийг Бельгийн Хаант Улс хүлээн зөвшөөрч өөрийн орны жолооны үнэмлэхээр дүйцүүлэн солих шийдвэр гаргасантай холбоотойгоор нэмэлт мэдээллийг үүгээр хүргүүлж байна.

Бельгийн тал одоогоор QR код бүхий Монгол Улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн болно. Тус улсын тээврийн яамнаас QR кодгүй хуучин загварын жолооны үнэмлэхийг олон улсын шаардлагад нийцэхгүй тул сольж олгох боломжгүй талаараа бидэнд мэдэгдлээ.

Монгол Улсын QR код бүхий жолооны үнэмлэх олгосон хугацаа нь тухайн иргэний Бельгийн Хаант Улсад оршин сууж эхэлсэн хугацаанаас өмнө байх ёстой гэсэн шаардлагыг тус улсын харьяа дүүргүүдээс тавьж байгаа талаар бидэнд удаа дараа мэдээлэл ирж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр тус ЭСЯ-наас холбогдох байгууллагатай харилцан ажиллаж байгаа болно. Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг вэб сайтаар дамжуулан хүргүүлнэ.

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ