images

Элчин сайд Л.Болд Европын Холбооны "EU Energy Summit 2025" чуулга уулзалтад оролцов

ЭСЯ-ны мэдээ

2025-04-09

75

Европын Холбооны "EU Energy Summit 2025" буюу Эрчим Хүчний Дээд  Хэмжээний Чуулга Уулзалт 2025 оны 4-р сарын 7-8-ний өдрүүдэд Брюссель хотноо зохион байгуулагдаж Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд оролцлоо.  

Уг чуулганд Европ тивийн цэвэр эрчим хүчний ирээдүй болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогын талаар чухал хэлэлцүүлгүүд болж өрнөлөө.

Энэ жилийн чуулган “Европын цэвэр эрчим хүч, тогтвортой мөн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих ирээдүйн зорилт” гэсэн ерөнхий агуулгын хүрээнд болж, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байдалд хүрэх Европын зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцлаа. Хэлэлцүүлгэд Европын Комиссын Стартап, Судалгаа, Инноваци хариуцсан комиссар Екатерина Захариева нээлтийн илтгэл тавьсан бөгөөд мөн Европын Комиссын Байгаль орчин, Усан хангамж, эдийн засгийн өрсөлдөх чадвар хариуцсан комиссар Жессика Росвалл нар оролцсон панел хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Чуулганы хоёр дахь өдөр Европын Комиссын Эрчим хүч, Орон сууц хариуцсан комиссар Дан Ёргенсэн Европын эрчим хүчний аюулгүй, тогтвортой, уян хатан ирээдүйн стратегийн талаар мэдээлэлж ярилцлага өглөө.  Европын Холбоо Монгол улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд эрчим хүчний салбарын хөгжлийн асуудал тэргүүлэх чиглэлд багтдаг юм.