images

Элчин сайд Л.Болд Бельгийн Цөмийн Судалгааны Төв (SCK CEN)-ийн Дэд Захирал Доктор Кристоф Брухмантай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2025-03-06

51

Элчин сайд Л.Болд 2-р сарын 28-ны өдөр Бельгийн Цөмийн Судалгааны Төв (SCK CEN)-ийн Дэд Захирал Доктор Кристоф Брухмантай уулзаж, цөмийн судалгаа, технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

SCK CEN нь Европын хоёр дахь том цөмийн судалгааны байгууллага бөгөөд 1000 гаруй ажилтантай. Энэхүү байгууллага нь цөмийн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх судалгаануудыг явуулж, эрчим хүч, анагаах ухаан, цацрагийн хамгаалалт зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр цөмийн технологийг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг ярилцав.