Цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад настнуудаа хүлээн авав
Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-наас Бельги, Нидерланд, Люксембургт оршин суудаг ахмад настнуудаа уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан 2025 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хүндэтгэн золголоо. Элчин сайд Л.Болд ахмад настнууддаа XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн мэндийг хүргэж, өнгөрөгч луу жилд тус ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн голлох ажлуудын талаар мэдээлэл өгч халуун дулаан яриа өрнүүлэв.