images

Элчин сайд Л.Болд Европын Бизнесийн Дээд хэмжээний Чуулга уулзалт байгууллагын ерөнхий захирал Арно Тисентэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2025-02-28

87

Элчин сайд Л.Болд 2025 оны 2-р сарын 26-ны өдөр Европын Бизнесийн Дээд хэмжээний Чуулга уулзалт (European Business Summit) байгууллагын ерөнхий захирал Арно Тисентэй уулзаж, Монгол Улсыг Европын хөрөнгө оруулагчдад танилцуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

European Business Summit нь жил бүр Брюссель хотноо зохион байгуулагддаг бөгөөд 2025 оны 11-р сарын 19-20-нд 25 дах удаагийн чуулга уулзалт болох гэж байна. Энэхүү арга хэмжээнд жил бүр 2000 гаруй хөрөнгө оруулагчид, 200 гаруй өндөр түвшний илтгэгчид 60 гаруй орноос хүрэлцэн ирж оролцдог бөгөөд ийнхүү хамрах хүрээгээрээ тэргүүлэх байр суурьтай чуулга уулзалт юм.